Сүүлийн жилүүдэд тарвага хууль бусаар агнах, худалдан авах, худалдаалах, тээвэрлэх тохиолдол нэмэгдэж байна. Энэ жил тарваган тахлын хүний өвчлөлийн 9 тохиолдол бүртгэгдснээс, Ховд, Хөвсгөл аймгуудад 2 хүн өвчилж нас барсан. Эдгээр өвчилсөн хүмүүсийн ихэнх нь найз нөхөд, гэр бүлээрээ эмчилгээний зорилгоор,тарваганы дотор эрхтэн (элэг, ходоод, дэлүү, цөс, хүн мах г.мэт) эд эрхтэнийг түүхийгээр залгиж, шүүрхий махыг хүнсэндээ хэрэглэсний улмаас халдвар авч өвчилж нас барсан.
Иймээс ард иргэд ам дамжсан цуу ярианд итгэж өөрийгөө болон найз нөхөдөө эмчлэх оролдлого хийж халдвар авах эрсдэл өндөр байгаа тул эмчилгээний зорилгоор тарваганы эд эрхтэнийг түүхийгээр хэрэглэхгүй байхыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс АНХААРУУЛЖ байна.
Урьдчилан сэргийлэлт:
- Монгол улсын хэмжээнд тарваган агнахыг хориглосон хуультайг АНХААР
- Тарваган тахлын голомт нутгаас ахууль бусаар агнасан, тарваганы мах, арьс, түүхийн эд бүтээгдэхүүнийг хүн ам олноор суурьшсан хот суурин газар ХУДАЛДААЛАХ, ТЭЭВЭРЛЭХГҮЙ БАЙХ
- Тарваганы хүн мах, элэг, цөс, ходоод, бөөр, ЭД ЭРХТЭНИЙГ эмчилгээний зорилгоор, хэрэглэхгүй байх
- Сэжигтэй мэрэгч амьтан, зэм үхдэлтэй таарвал БҮҮ ХҮР
Зоонозын өвчин судлалын үндэсний төв
www.nczd.gov.mn