Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг хамтран “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” Гэр бүл төлөвлөлт” үндэсний зөвлөгөөнийг өнгөрсөн жил зохион байгуулсан. Тус зөвлөгөөний үр дүнд улсын төсвөөс зарцуулдаг жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн төсвийг 10 дахин нэмэгдүүлж чадсан амжилттай.

Энэхүү үндэсний зөвлөгөөнд Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, ЭХЭМҮТ, НЭМҮТ, аймаг, нийслэлийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн дарга, удирдлага, эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн, зөвлөх эмч болон өрх, сумын эрүүл мэндийн төвийн төлөөлөл нийт 155 эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

Зөвлөгөөнөөр жирэмсний хяналт, төрсний дараах эх, нярайн тусламж үйлчилгэнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, өвөрмөц хэрэгцээ шаардлагатай зорилтот бүлгийнхэнд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар хамтран ярилцаж, санал солилцлоо.










