ЭМЯ-ны захиалгаар 10 дахь удаагийн үндэсний хэмжээний “ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын тандалт судалгаа” -г хариуцан гүйцэтгэх ҮНДСЭН СУДЛААЧ-ийн сонгон шалгаруулалтад урьж байна.
Судалгааны зорилго:
Хүн амын дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалт, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйлийг тодорхойлох, эрсдэлт бүлгийн хүн амын тоо хэмжээг тооцоолох
Үндсэн судлаачид тавигдах шаардлага:
- Анагаах ухааны докторын зэрэгтэй
- Нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн
- Гадаад, дотоодын 10-аас доошгүй судалгааны ажил удирдсан, мэргэжилээрээ 5-аас дээш ажил ажилласан туршлагатай
- Монгол, Англи англи хэлний ахисан түвшний баримт бичиг боловсруулах, тайлагнах мэдлэг, чадвартай байх
ХДХВ, тэмбүүгийн халдварт өртөх эрсдэл өндөр болон бага бүлгүүдийн дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалт, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн эрсдэлт зан үйлийг тодорхойлох болон үндэсний түвшинд ЭБЭ, ЭБҮ-ийн тоо хэмжээг тооцоолох судалгааг хийнэ. Үүнд:
- Судалгааны аргачлалыг Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах
- Судалгааны аргачлалыг ЭМЯ-ны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороогоор хэлэлцүүлж ёс зүйн зөвшөөрөл авах
- Судалгааг ажлын төлөвлөгөөний дагуу зохион байгуулах
- Судалгааны гүйцэтгэлд тогтмол хяналт хийх
- Судалгааг хийх явцад тулгарах бэрхшээлийг судалгааны багаар хэлэлцэх, удирдах зөвлөлд танилцуулах, шийдвэрлүүлэх
- Олон улсын зөвлөхтэй хамтарч ажиллах
- Судалгааны тайланг Монгол, Англи хэл дээр бичих, хянах
- Судалгааны үр дүнг Удирдах зөвлөл, хамтрагч талуудын уулзалт болон Эрдмийн зөвлөл, ЭМЯ-ны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороонд танилцуулах
- Судалгааны тайланг хүлээлгэж өгөх
Бүрдүүлэх материал:
- Судалгааны үндсэн судлаачаар ажиллах хүсэлтээ илэрхийлсэн захидал
- Товч намтар
- Эрдмийн зэрэг цол, мэргэжил, мэргэшлийн дипломын нотариатаар батлуулсан хуулбар
- Англи хэлний сургалтанд суусан диплом болон холбогдох материалын нотариатаар батлуулсан хуулбар TOEFL, IELTS-ийн шалгалтын онооны гэрчилгээ
- Гадаад, дотоодын судалгааны ажлын гэрээний хуулбар
- Нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар
- Хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт, хэвлүүлсэн бүтээлийн жагсаалт, хуулбар
Жич: Зөвхөн шалгуурт нийцсэн хувь хүнтэй эргэн холбоо барих болно.
Хаяг: Э.Эрдэнэтунгалаг, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА-ны Тархвар судлаач
Баянзүрх дүүрэг, 14 хороо, Нам-Ян-Жугийн гудамж, ХӨСҮТ-ийн 1А байр, 23 тоот, 88111984