Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТУСЛАХ МЭРГЭЖИЛТНИЙГ ШАЛГАРУУЛЖ АВНА


“ХДХВ-ИЙН ХАЛДВАРТ ӨРТӨХ ЭРСДЭЛ ӨНДӨР ЭРЧҮҮДТЭЙ БЭЛГИЙН ХАВЬТАЛД ОРДОГ ЭРЧҮҮД, ЭМЭГТЭЙ БИЕЭ ҮНЭЛЭГЧДИЙН ТООГ ТООЦООЛОХ, ЗУРАГЛАЛ ГАРГАХ СУДАЛГАА”- НЫ ТУСЛАХ МЭРГЭЖИЛТНИЙГ ШАЛГАРУУЛЖ АВНА
 ЭМЯ-ны захиалгаар үндэсний хэмжээний “ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлт зан үйл бүхий эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд, эмэгтэй биеэ үнэлэгчдийн тоог тооцоолох, зураглал гаргах судалгаа” хийх олон улсын зөвлөхөд дэмжлэг үзүүлэх ТУСЛАХ МЭРГЭЖИЛТЭН-г сонгон шалгаруулалтад урьж байна.
 
Судалгааны зорилго:
Үндэсний түвшинд ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэл өндөр бүлгийн хүн амын (ЭБЭ, ЭБҮ-ийн) тоог тооцоолох, зураглал гаргах
 
Туслах мэргэжилтэнд тавигдах шаардлага:
  • Магистрийн зэрэгтэй
  • Нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн
  • ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэл өндөр бүлгийн хүн амтай ажиллаж байсан туршлагатай
  • Баримт бичиг Монгол, Англи хэл дээр ашиглах, боловсруулах чадвартай, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй 
 Хийж гүйцэтгэх ажил
  1. Судалгааны үндсэн судлаач болох олон улсын зөвлөхийг мэдээллээр хангах
  2. Судалгааны арга аргачлал боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  3. Судалгаанд оролцогч талуудын хамтын ажиллагааг хангах
  4. Үндсэн судлаач ирж ажиллахад зохион байгуулалт болон орчуулгын ажлыг хариуцан гүйцэтгэх
  5. Үндсэн судлаач зайнаас үзүүлж байгаа техникийн дэмжлэгийн орчуулгын ажлыг хийх
Ажиллах хугацаа: Туслах мэргэжилтэнтэй байгуулсан гэрээнд заагдсан хугацаа
 
Бүрдүүлэх материал:
  • Судалгааны туслах мэргэжилтнээр ажиллах хүсэлтээ илэрхийлсэн захидал
  • Товч намтар
  • Магистрийн зэрэг, мэргэжил, мэргэшлийн дипломын нотариатаар батлуулсан хуулбар
  • Англи хэлний сургалтанд суусан диплом болон холбогдох материалын нотариатаар батлуулсан хуулбар TOEFL, IELTS-ийн шалгалтын онооны гэрчилгээ
  • ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэл өндөр бүлгийн хүн амтай ажиллаж байсан ажлын гэрээний хуулбар
 
Сонирхсон хувь хүн дээрх материалыг бүрдүүлж 2019 оны 5 сарын 17-ны өдрийн 14.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авах боломжтой.
 
Жич: Зөвхөн шалгуурт нийцсэн хувь хүнтэй эргэн холбоо барих болно.
 
Хаяг: Э.Эрдэнэтунгалаг, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА-ны Тархвар судлаач
Баянзүрх дүүрэг, 14 хороо, Нам-Ян-Жугийн гудамж, ХӨСҮТ-ийн 1А байр, 23 тоот, 88111984
 

Холбоотой мэдээ, мэдээлэл