Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хавдар судлалын үндэсний төвийн удирдлага, менежерүүдийг чадавхижуулах сургалт зохион байгууллаа


Хавдар судлалын үндэсний төв нь 04 дүгээр сарыг удирдах ажилтнуудыг чадавхижуулах сар болгон зарлаж, эмнэлгийн удирдлага, менежрүүдэд “Чанарын менежментийн тогтолцоо”, “Эмнэлгийн бие даасан байдал” сэдэвт сургалтуудыг зохион байгууллаа.
  1. MNS ISO 9001:2016 “Чанарын менежментийн тогтолцоо” сургалтыг 04 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Стандарт Хэмжил Зүйн Газарт зохион байгуулж эмнэлгийн удирдлага, менежрүүд нийт 40 гишүүн хамрагдаж, чанарын тухай суурь ойлголт, чанар сайжруулах аргууд, хэрэглэгчтэй эргэх холбоо тогтоох, ажлын төлөвлөлт хяналт, хэмжилт, дүгнэлтийг стандартын дагуу хэрхэн зохион байгуулах тухай мэдлэг чадвар эзэмшсэн. 
 
  1. “Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх” техник, туслалцааны төслийн хүрээнд эмнэлгийн удирдлага, менежрүүдэд “Эмнэлгийн бие даасан байдал” сэдэвт сургалтыг 04 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Их монгол цогцолборын хурлын зааланд зохион байгуулсан. Сургалтанд 27 удирдах албан тушаалтан хамрагдаж, удирдах ур чадвараа чадавхижуулж, орчин үеийн арга хэрэгсэл, ур чадваруудыг эзэмшиж, гүйцэтгэлийг сайжруулж, мэдлэг чадвараа дээшлүүллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл