Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЦССҮТ MNS OHSAS 1800:2012 стандарт хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцав


ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах, хамтран ажиллах хүсэлт төрийн болон болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирдэг. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн чанарын албаны дарга Л.Уяахүү, ХАБЭА хариуцсан мэргэжилтэн Б.Уламбаяр тэргүүтэй тус эмнэлгийн Санхүү, нийтлэг үйлчилгээний албаны дарга, Чанарын менежер, Халдвар судлаач эмч болон Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлстийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, тус дүүргийн "Чимэг" хувийн эмнэлгийн дотрын эмч гээд нийт 15 хүн MNS OHSAS 1800: 2012 стандартыг хэрэгжүүлсэн туршлагатай танилцах зорилгоор ЦССҮТ-д хүрэлцэн ирлээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр ЦССҮТ-ийн талаар товч танилцуулж, MNS OHSAS 1800:2012 стандартын хэрэгжүүлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. 

Дараа нь эрхэм зочид төвийн бүх тасаг, албын хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа туршлагатай танилцаж Олон улсын 3 стандартыг хэрэгжүүлсэн байгууллагын үйл ажиллагаатай танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, улам их амжилт хүсэв.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл