Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа


Эрүүл мэндийн сайд БНСУ-ын  Сүрьеэгийн Үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.  УИХ-д сүрьеэгийн эсрэг лобби  бүлэг байгуулагдаад хоёр дахь жилдээ ажиллаж байна.Тус бүлгийн гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах гэрээнд  гарын үсэг зурлаа. Гэрээнд шинээр баригдах олон эмэнд дасал сүрьеэгийн эмнэлэг байгуулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжилтэн сургах, сүрьеэг эрт илрүүлэх урт хугацааны төсөл хэрэгжүүлэх, хүн амд энэ өвчний талаар мэдлэг мэдээлэл олгох чиглэл тусгагджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2030 он гэхэд 100 мянган хүн амд ногдох сүрьеэгийн өвчлөлийг 13 хүртэл бууруулах зорилт тавиад байгаа юм. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Солонгосын Үндэсний Сүрьеэгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч  Кон Ман Ху нар "Сүрьеэгүй Азийн төлөө" хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл