"ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2018-2020" АЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
"Эрүүл насжилт настны эрүүл мэнд" үндэсний хөтөлбөр, " Инээмсэглэл-эерэг хандлага" уриан дор настны эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл зан үйл, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор Говьсүмбэр аймгийн төвийн бүсийн настнуудын дунд урьдчилан сэргийлэх үзлэг, сургалтыг зохион байгуулж байна. Төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг 4 чиглэлээр үзүүлж, хэвлийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, ясны нягтрал тодорхойлох шинжилгээнд настнуудыг хамруулсан. Урдчилан сэргийлэх үзлэг давхардсан тоогоор 715 настан хамрагдлаа. Мөн төвийг бүсийн настнуудын дунд "Нойргүйдэл", "Эмийн зохистой хэрэглээ" сэдвээр сургалт зохион байгууллаа.