Өвөрхангай аймаг олон улсын сувилагчийн өдрийг угтан “Инээмсэглэл – Эерэг” хандлага уриан дор "Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо" аяныг зохион байгуулж байна. Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас Олон улсын сувилагчийн өдрийг угтан аймгийнхаа нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд “Инээмсэглэл Эерэг хандлага” уриан дор "Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо" аяныг зохион байгуулж байна. Аяны нээлтийг БОЭТ-ийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд, иргэдийг хамруулан зохион байгуулав.

“Эерэг хандлага – Эелдэг харилцаа” уриан дор 200 залуу эмч, сувилагч нарын чуулга уулзалтыг зохион байгуулж, “Нийгмийн эрүүл мэндэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үүрэг, оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаад байна.
Түүнчлэн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд аймгийн төв хаалга, дэлгэрэх булаг, онгийн голын орчмын хогийг цэвэрлэж, аргал түүж, хоёрдогч түүхий эдийг цуглуулан худалдаалж, олсон орлогоороо хөгжлийн бэрхшээлтэй болон асаргааны хүнтэй ,,,,, гэр бүлд эд материалын болон мөнгөн тусламжийг үзүүлж, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нь төлөх зэргээр нийгмийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Аян үргэлжилж байна.







