Олон улсын Ротари Сангийн санхүүжилтээр Улаанбаатар Ротари Клуб, Олон улсын Ротарийн Япон дахь 2650 дүүргийн Оми-Хачиман Ротари Клубууд хамтран Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах, шаардлагатай тоног төхөөрөмж хандивлах “Эрүүл мэнд ба цэвэр ус” (GG1753083) төслийг 2018 оноос хэрэгжүүлсэн.
Үйл ажиллагааг нээж, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, Улаанбаатар Ротари клубын ерөнхийлөгч Ц.Дэлгэрцоо, Ротарийн Япон дахь 2650 дүүргийн Оми-Хачиман ротари клубын ерөнхийлөгч Ясухиро Ога, ОУ-ын Ротарийн 3450 дүүргийн 9-р бүсийн захирагч Б.Булган нар үг хэллээ.
Энэхүү төслийн хүрээнд нано технологийн ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулан, дагалдах хэрэгсэл болон шаардлагатай бусад эмнэлэгийн тоног төхөөрөмжүүд гар халдваргүйжүүлэгчийн диспенсер, гар халдваргүйжүүлэгч бодис, зөөврийн суултуур, тэргэнцэр, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, ургийн зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, өвчтөний хяналтын монитор, өвчтөний ор, үзлэгийн ор гэх мэт 20 гаруй нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.