Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр хэрэгжиж буй “Удирдлагын нэрэмжит сар”-ын аяны хүрээнд тус эмнэлгийн захиргаа АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Эмгэг бүтэц үйл судлалын тэнхимтэй хамтран ЭМЯ-ны Ёс зүйн хяналтын хорооноос батлагдсан “Оношийн тухай ойлголт, оношийн зөрүү, эмчийн алдаа, эмнэлгийн эрх зүй, эрүүл мэндийн хохирлийн зэрэг” сэдэт 1 багц цагийн сургалтыг нийт эмч мэргэжилтнүүдийнхээ дунд 2019 оны 4-р сарын 16-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь манай эмч мэргэжилтнүүдэд үндсэн болон дагалдах өвчин, тэдгээрийн хүндрэлийг олон улсын ангилалын дагуу хэрхэн бичих талаар онолын мэдлэг олгон, өвчний түүхэд оношийг дараалалд оруулан ялган бичих, оношийн зөрөөг ялган дүйх, оношийн алдааны объектив, субъектив шалтгаануудыг тодорхойлох чадваруудыг эзэмшүүлж, оношийг өвчний түүхэд алдаагүй зөв байрлуулан бичих, алдаа гарсан тохиолдолд өөрийн үнэлгээг үнэнч шудрага хийж, эмч мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, харилцаанд зөв хандлага тогтооход эмнэлзүйн чухал ач холбогдолтой сургалт боллоо.







