Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЯПОН СУВИЛАГЧ УРЬЖ АЖИЛЛУУЛЖ БАЙНА


Улсын гуравдугаар төв эмнэлэг сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор байгууллагынхаа гадаад хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн анх удаа Япон, Тайвань зэрэг гадаадын өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудын эмнэлгийн өндөр мэргэжсэн сувилахуйн мэргэжилтнүүдийг өөрийн эмнэлэгт 1-6 сарын хугацаатайгаар урьж ирүүлэн, туршлага солилцон, харилцан суралцах замаар хамтран ажиллаж байгаа билээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд энэ удаа тус эмнэлэгт Япон улсын Гүнма Их Сургуулийн Анагаах ухааны салбарын Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн сувилахуйн тэнхимийн нийгмийн эрүүл мэндийн сувилагч, Сувилахуйн ухааны доктор Огава Шоота 2019 оны 4-р сарын 15-наас 7 сарын 15 хүртэл 3 сарын хугацаатай ажиллахаар хүрэлцэн ирлээ.
Японы доктор сувилагч маань тус эмнэлэг дээр ажиллах хугацаандаа эмнэлгийн сувилахуйн албаны арга зүйч мэргэжилтнүүдийг сувилахуйн удирдах түвшний менежмент, насанд хүрэгсдийн халдварт бус өвчний үеийн зөвөлгөө өгөх ур чадвар, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт сувилагчийн гүйцэтгэх үүрэг роль болон нотолгоонд суурилан чадавхижуулах, сувилахуйн судалгааны чиглэлүүдээр дадлага сургалтуудыг хийж, ажлын байран дээр чадавхижуулж, зөвлөгөө өгөх юм.
Мөн энэ хугацаандаа Эрүүл мэнд-8/20” зорилтын хүрээнд тус эмнэлгээс хэрэгжүүлж буй зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг  бууруулахад чиглэсэн эрүүл мэндийн боловсрол болон эх нярайн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хотын эмнэлгийн байгууллагуудын сувилагч мэргэжилтнүүдийн дунд “Тамхины хэрэглээ ба эх, нялхас”, “Жирэмсэн эмэгтэйчүүдийн суудлын бүс ашиглалт” сэдвүүдээр тус эмнэлгийн сувилахуйн албатай хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж явуулахаар төлөвлөөд байна.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл