Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

      ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ АХМАДЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Геронтологийн үндэсний төвийн 15 жилийн ой, Олон улсын сувилагчийн өдрийг угтан “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор Гериатрийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах “Тусалъя, дэмжье, хайрлая-5” аяны хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хэлэлцүүлэг,  нээлттэй хаалганы өдрийг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн хурлын зааланд зохион байгууллаа. Тус үйл ажиллагаагаар Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаа, насжилтын олон улсын чиг хандлагыг танилцуулж, ахмадын байгууллагуудыг Геронтологийн үндэсний төвийн настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд олон нийтийн оролцоо идэвхийг сайжруулах арга замын талаар хамтран ажиллах санал авч ажиллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгт Монголын ахмадын холбоо,  Нийслэлийн ахмадын хороо, ЧД, БЗД, ХУД,СХД,БГД,СБД-үүдийн ахмадын хорооны удирдлага болон төлөөлөгч нарын 40 настан оролцлоо.
Нээлттэй хаалганы өдрийг Геронтологийн үндэсний төвийн Ерөнхий захирал Р.Хишигжаргал нээж, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Булганчимэг төвийн танилцуулга, ДЭМБ-ын насжилтын чиглэлээр баримталж буй бодлогын талаар илтгэл тавьж, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултанд хариуллаа.
Оролцогчдыг 4 баг болгон цаашид хамтран ажиллах талаар бүлгийн хэлэлцүүлэг хийж, бүлэг бүрийн ахлагч нар танилцуулга хийж, санал авч,ярилцлага зохион байгуулсан.
Оролцогчдын бүлгийн ажлын саналыг үндэслэн Геронтологийн үндэсний төвийн 15 жилийн ойг угтсан ахмадын байгууллагуудтай  хамтарсан, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, дахин  хэлэлцэхээр ярилцаж тохиролцов.
Нээлттэй хаалганы үйл ажиллагаа нь Геронтологийн үндэсний төв, ахмадын байгууллагуудын хамтын ажиллагаанд суурилсан, цаашдын зоилго зорилтыг тодорхойлсон онцлог ач холбогдолтой боллоо хэмээн оролцогчид дүгнэлээ.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл