Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

Амьтны түүхий бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна


Сүүлийн үед иргэд амьтны гаралтай түүхий бүтээгдэхүүн тэр дундаа тарваганы цөс, элэг, давсаг, хүн мах зэргийг өвчинд сайн хэмээн хэрэглэснээр байна. Энэ нь тарваган тахал өвчнөөр өвчлөх улмаар амь насаа алдах эрсдлийг бий болгосоор байгааг ОНЦГОЙ анхааруулж байна.

Тухайлбал өнгөрсөн сард Хөвсгөл аймагт тарваганы элэг, цөс, хүн махыг залгисан иргэн тарваган тахлын халдвар авч, нас барсан харамсалтай хэрэг боллоо. 

Хэдийгээр улсын хэмжээнд тарвага агнуурыг хориглосон ч тарвага агнах, мах, арьс, дотор эрхтнийг хэрэглэх, хот суурин газарт оруулж ирэх, зарж борлуулах байдал байсаар байна. Энэхүү хууль бус үйлдэл нь олон хүнийг хамарсан дэгдэлт гарах, улмаар бусдын эрүүл мэнд, нийгэм эдийн засагт хохирол учруулсаар байгааг АРД ИРГЭД анхаарах шаардлагатай байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл