Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ”


ГССҮТөвийн захиргаанаас  Дэлхийн эмч нарын өдрийг угтаж эмч, менежерүүдийн харилцааны соёл, эерэг өөрчлөлт, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилгоор “ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ” аян зохион байгууллаа.
 
Уг аянд ГССҮТөвийн бүх эмч, менежерүүд хамрагдсан бөгөөд хувийн соёл, бусдад эерэг үлгэр дууриалал үзүүлж буй байдал, цахим өвчний түүх бичилт,  байгууллагын зорилго, зорилт, алсын харааг хэрэгжүүлэх хүчин чармайлт зэргийг харгалзан үзсэн удирдлагын зөвлөлийн үнэлгээ, нийт их эмч, сувилагч, сувилахуйн мэргэжилтний санал асуулгын нийлбэр дүнгээр тодруулсан.
  1. “ШИЛДЭГ МЕНЕЖЕР”-ээр Яс Үений Гэмтлийн 2 дугаар тасгийн эрхлэгч Ө.Өлзийбаатар,
  2.  “ШИЛДЭГ ЭМЧ”-ээр Яс Үений Гэмтлийн 1 дүгээр тасгийн их эмч
Г. Бадамгарав нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Мөн ГССҮТөв эмч нарын баярын үйл ажиллагаанд Сэтгэл зүйч Г. Наранбаатар уригдан “Эерэг бодол-Эерэг хандлага” сэдвээр нийт эмч нарт лекц уншиж сонордуулсан юм.
Эрүүл байхын гол хүчин зүйлсийн нэг бол биеийн идэвхтэй хөдөлгөөн юм. Тогтмол хөдөлгөөнтэй байснаар архаг өвчин, ясны сийрэгжилт болон сэтгэл санааны хямрал зэрэг эрсдэлүүдээс хамгаалж эдгээрийн тохиолдлуудыг бууруулах ач холбогдолтой. Иймд "Хөдөлгөөн-Эрүүл мэнд" спортын тэмцээн зохион байгуулан хамт олноороо цэвэр агаарт идэвхтэй хөдөлгөөн, эерэг хандлагатай дэлхийн эмч нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл