
.jpg)
Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр УГТЭ, ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТөв зэрэг байгууллагуудтай хамтран УГТЭ, УНТЭ, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд зэрэг 9 байгууллагын нийт 35 мэргэжлийн тогооч нарт “Хоол хүнсний давсны агууламжийг бууруулах хэрэгцээ”, “Давсгүй хоолны цэс зохиох” сэдвүүдээр онол, дадлага хослуулсан сургалтыг зохион байгуулсан бөгөөд дадлага хичээлийн бэлтгэл ажлыг тус эмнэлгийн Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба хариуцан оролцлоо.

Тус сургалтыг УГТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд чиглүүлэн ажиллаж, дадлага сургалтыг НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Энхтунгалаг, “Гүн Шим” сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал доктор Б. Эрдэнэхүү нар удирдан явууллаа.
