
Мөн байр байшин хүрэлцээгүй, орц гарц хязгаарлагдмал, төсвийн дутагдлаас болж тусламж үйлчилгээнд тулгарч буй хүндрэл, саад бэрхшээлүүдийн талаар дэд захирал Л.Баярсайхан, дэд захирал С.Хүрэлсүх, толгой хүзүүний мэс заслын тасгийн эрхлэгч, МУ-ын хүний гавъяат эмч Г.Пүрэвдорж, ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Р.Ганбаатар, зөвлөх эмч Г.Одонтуяа, хими эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Алтанцэцэг, клиник эм зүйн албаны дарга Ж.Жавхлан, сэтгэл зүйч Ч.Аззаяа, физикч инженер Б.Лхагвасүрэн нар үг хэлж хамт олны саналыг шийдвэр гаргагч нарт уламжиллаа.
Уулзалт ярилцлагын төгсгөлд зочид ХСҮТ-ийн өдрийн хими эмчилгээ, шугаман хурдасгуурт туяа эмчилгээний аппаратын суурилуулалтын явц, яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагаа болон шинээр баригдаад дуусч буй эмнэлэгийн байртай танилцлаа. ХСҮТ-ийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан УИХ-ын НББСШУБХ-ны дарга, гишүүд болон эрүүл мэндийн дэд сайд бидний санал хүсэлтийг зүгээр сонсоод өнгөрөхгүй шинэ эмнэлэгийн байрыг төрд шилжүүлэн авах, ХСҮТ-ийн орц гарцын асуудлыг нэн даруй шийдэх, хими туяа эмчилгээний өртөг, төсвийг эрүүл мэндийн даатгалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх, эмч ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зэрэг хэд хэдэн асуудлыг ажил хэрэг болгохоо хамт олны өмнө илэрхийллээ.
Хавдрын тусламж үйлчилгээг орчин үеийн жишигт нийцүүлэх, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх, өвчтнүүдийн хүлээгдэл чирэгдлийг бууруулахын тулд биднийг сонсож бас тууштай дэмжиж ажиллахаа илэрхийлсэн УИХ-ын гишүүддээ, ЭМЯ-ны удирдлагууддаа талархал илэрхийлж та бүхний ажилд амжилт хүсье.