Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 6-р сарын 20-ны өдрийн 189 дугаар тогтоолоор 2019 оны 3-р сарын 1-нээс эхлэн 0.033 мм ба түүнээс нимгэн гялгар уутыг хэрэглэхийг хориглосон.
Энэхүү үйл ажиллагааг дэмжиж, байгал орчин, хүний эрүүл мэнд сайн сайхны төлөөх ЭКО- хандлагыг өргөжүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон “ГЯЛГАР УУТГҮЙ ХАМТ ОЛОН” уриалгыг дэвшүүлж, нийт иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг энэхүү хөдөлгөөнд нэгдэхийг хүсч, “CHALLENGE” - хариу дуугарч дэмжих хөдөлгөөнийг эхлүүллээ.
БИДНИЙГ ДЭМЖИЖ НЭГДЭЭРЭЙ!