Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТИЙГ "ИНЭЭМСЭГЛЭЛ -ЭЕРЭГ ХАНДЛАГА" УРИАН ДОР ХИЙЛЭЭ


Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн ажлыг салбарынхаа хэмжээнд "Инээмсэглэл -Эерэг хандлага" уриан дор 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Ишдорж, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Д.Шивааннүрдэв, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал Э.Хүдэрчулуун болон эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд оролцлоо. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Ишдорж үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Аймагт байгаа төрийн байгууллагуудаас эрүүл мэндийн салбарынхан Засгийн газрын зорилтот жилийн нээлтийг анхлан хийж байгаагаараа онцлог болж байна. Эрүүл мэндийн салбарын хувьд зорилтот жилийн хүрээнд олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Жилийн ажлын үр дүнд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, эерэг, ээлтэй орчинг бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоо маш чухал.” Хэмээн онцолж хэллээ.
Нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан Удирдлагын академийн Төрийн удирдлагын багш доктор, дэд профессор Т.Алтанцэцэг, Төрийн удирдлагын багш доктор, дэд профессор М.Амартүвшин нар уригдан “ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ” сэдэвт сургалтыг 2019 оны 03-р сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулав.
Сургалтанд БОЭТ, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв, эмийн сан, хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 120 эм, мэргэжилтэн хамрагдаж харилцаа хандлага, ёс зүйн мэдлэгээ нэмэгдүүлж, сургагч багшаар бэлтгэлээ.  
Сургалтаар:
  • Өөрийгөө болон бусдыг танин мэдэж удирдах нь
  • Хамт олны сэтгэл зүйн уур амьсгал
  • Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Иргэдийн үнэлгээнд тулгуурлан үйлчилгээг сайжруулах нь
  • Хамт олны сэтгэл зүйн уур амьсгал зэрэг сэдвүүдээр оюуны мэдлэгийг нэмэгдүүлсэн нь эмч, мэргэжилтний талархалыг хүлээсэн үр дүнтэй сургалт боллоо.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл