Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ 13 ЦЭНТ ВАКЦИНЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ  


Монголд Улс пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2016 оноос  Сонгинохайрхан, Сүхбаатар, 2017 оноос Баянзүрх, 2018 оноос  нийслэлийн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 2 сартайгаас 2 хүртлэх насны хүүхдүүдийг үе шаттайгаар амжилттай дархлаажуулж эхэлсэн юм.
Нийслэл хотод бүрэн нэвтэрсэн энэ вакциныг одоо улсын хэмжээнд нэвтрүүлэхээр боллоо.
Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/119 тоот тушаалын дагуу энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн 21 аймгийн хоёр сартай хүүхдийг товын дагуу эхний тунгаар, дөрвөн сартайд нь 2 дах тунгаар, есөн сартайд нь 3 дах тунгаар буюу нийтдээ 3 удаагийн тунгаар дархлаажуулахаар боллоо.
Судалгааны урьдчилсан дүнгээр пневмококкийн 13 цэнт вакциныг нэвтрүүлснээр вакцин нэвтрүүлэхээс өмнөх үетэй харьцуулахад вакцин хамрагдсан насны хүүхдийн дунд нийт уушгины хатгалгаа 35 хувь, Рентгенээр батлагдсан уушгины хатгалгаа 40 хувь, хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа 28 хувь, маш хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа 27 хувь, хүчилтөрөгчийн дуталт уушгины хатгалгаа 40 хувь хүртэл буурсан байна.
Дэлхий дахинд халдварт саа өвчнийг устгах зорилт, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах Үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд улсын хэмжээнд идэвхгүйжүүлсэн халдварт саагийн эсрэг вакцинаар 5 сартай хүүхдийг дархлаажуулж эхлээд байна.
Эцэг, эхчүүдээ хүүхдээ хатгалгааны эсрэг болон халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакциндаа идэвхитэй хамруулаарай

Холбоотой мэдээ, мэдээлэл