Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сургалтын эмнэлгийн барилгыг хүлээлгэн өглөө


Монгол Улсад анх удаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн эмнэлгийг байгуулан өнөөдөр ашиглалтад хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон албаны хүмүүс оролцлоо.
Тус барилга нь Монголын анхны сургалтын эмнэлэг болж буйгаараа онцлог. Монголын анагаахын салбарын боловсон хүчний 95 хувийг бэлтгэдэг АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг буюу Монгол-Япон сургалтын эмнэлгийг долоон тэрбум 986 сая иенийн буцалтгүй тусламжаар барьж байгаа юм. Эмнэлгийн барилга япон стандартаар баригдсанаас гадна техник технологи, боловсон хүчин, үйлчилгээ гээд бүх зүйл нь японы эмнэлгийн үйлчилгээг  мэдрүүлэх гэнэ.

Түүнчлэн тус эмнэлэгт резидент эмч нарыг дадлагажуулахаас гадна Баянзүрх дүүргийн иргэдэд нэгдсэн эмнэлгийн, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд иргэд эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой.


Эмнэлэг зургадугаар сарын 17-нд өвчтөнүүдээ хүлээн авч эхлэх бөгөөд 2019 оны арванхоёрдугаар сард бүрэн хүчин чадлаараа ажиллах ажээ.
Сургалтын эмнэлэг нь 15 мянган ам метр талбайд байрлах бөгөөд амбулатори, дүрс оношилгоо, дуран, яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээ, мэс засал, лаборатори, эмийн сан, ариутгал, гал тогоо, бичиг хэрэг, захиргаа, сургалтын танхим, эмчийн үзлэгийн кабинет, морог зэрэг хэсгээс бүрдэж байна.  Мөн хэвтэн эмчлүүлэх 104 ортой байх юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл