
Энэхүү наадмыг Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан МЭМАҮЭ холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 9 дэх удаагаа зохиогдож байна.

Ө.Өлзийбаатар эмч Эрүүл мэндийн салбарт 23 жил тасралтгүй ажиллах хугацаандаа хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр, зүтгэж ирсэн, хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, эвсэг, нийтэч зангаараа түмэн олондоо хүндлэгдсэн, аливаа шинэ зүйлийг сурч мэдэхийн төлөө өөрийн хүч чадлыг бүрэн дүүрэн дайчлан, мэдсэнээ хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр засаг үнэлэн 2007 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2015 онд “Алтан гадас одон”-гоор шагнаж байсан.