

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 3 сарын 7-ны өдрийн 77 дугаар тогтоолоор батлагдсан “Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр (2017-2021)”-ийн хүрээнд ЭМЯ, ХЗДХЯ, СЭМҮТ, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран Нийслэлийн 500 гаруй цагдаагийн алба хаагч нарт сургалт зохион байгууллаа. Сургалтанд оролцогчдод СЭМҮТ болон ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар хамтран боловсруулсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хүнийг таних, илрүүлэхэд анхаарах асуудал" гарын авлагыг 500 ширхэгийг тараав. Энэхүү сургалтыг цаашид мансуурлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад төрийн байгууллагад зохион байгуулахаар төлөвлөж байна.
