Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сувилагч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах, чадавхижуулах уламжлалт сургалт эхэллээ


Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын сувилагч, тусгай мэргэжилтнүүд мэдлэг, ур чадвараа хөгжүүлэн ажиллахад нөлөөлж, үр өгөөжөө өгдөг, өндөр ач холбогдол бүхий уламжлалт сургалт эхэллээ.
 
Энэхүү сувилагч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах, чадавхижуулах сургалт энэ оны 03 сарын 18-ны өдрөөс эхлэн аймгийн Эрүүл мэндийн газрын “Эрдмийн жим” танхимд явагдаж эхэллээ. Тус сургалт нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/15 тоот тушаал, “Сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр 2018-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”, ЭМС-ын 2013 оны 450 дугаар тушаал, Эрүүл мэндийн яамны 2019 оны эрүүл мэнд 8/20 зорилтын хэрэгжилтийг хангах зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Сургалт энэ сарын 18-наас ирэх 4-р сарын 16 хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 11 ээлжээр 88 сувилагчийг хамруулах төлөвлөгөөтэй явагдаж байна. Сувилагч нар энэхүү сургалтанд хамрагдсанаар хууль эрх зүйн мэдлэг болон сувилахуйн тусламж үйлчилгээний гардан үйлдлийн ур чадвараа дээшлүүлэх боломж, нөхцөлөөр бүрэн хангагдаж байгаа юм. Мөн сургалтанд хамрагдсанаар ажлын байрны тодорхойлолтын дагуу сувилагч, ахлах сувилагчийн үүрэг хариуцлага тодорхой болж, сувилахуйн түүх хөтлөлтийн чанар сайжирч, сувилахуйн тусламж үйлчилгээнд  ахиц гарсан байх зэрэг тодорхой үр дүнд хүрэх юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл