
Энэхүү туршилт судалгааны эхний шатыг сургагдсан судлаач нар TobaccoSpotter аппликейшн ашиглан 2018 оны 11-12 саруудад МУ-ын 21 аймаг, 9 дүүргийг хамруулан хийж дуусгасан. Хоёрдугаар шат нь иргэд TobaccoSpotter апп (Crowdsourcing) татаж бөглөх судалгаа бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. ЭМЯ-ны удирдлага, мэргэжилтнүүд 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Crowdsourcing судалгаанд нэгдлээ.