Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Шведийн үндэсний зөвлөлийн төлөөлөгчид Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраар зочиллоо


Монгол Улс дахь НҮБХС-гийн хөдөө орон нутагт хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцах, хөрөнгө босгох компанит ажлыг дэмжих зорилгоор Шведийн үндэсний зөвлөлийн зочид төлөөлөгчид Хөвсгөл аймагт зочиллолоо.

Аяллын нэгдүгээр багт Хөрөнгө босгох үйл ажиллагааны зохицуулагч, Олон улсын хөтөлбөрийн ажилтан Eva Dalekant, Шведийн Үндэсний зөвлөлийн нябо Maud Hellberg, Сайн дурын хөтөлбөрийн зохицуулагч Cecilia Еhl, Орон нутгийн сайн дурын ажилтан Kerstin Karlsson, Julia Ekeroth нар оролцож Монгол дахь хөдөө орон нутагт хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн аяллын багийн 2-р бүрэлдэхүүнд Dagsverke 2016 компанит ажилд зориулах Монгол улс дахь НҮБХС-гийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах чиглэлээр хийж байгаа үйл ажиллагааг харуулах кино зургийн баг ажилласан ба Үүнд: “Dagsverke 2016” компанит ажлын төслийн багийн ахлагч Eva Kellerman, кино продюсер Sara Blomqvist, зураглаач Elin Bryngelson нар оролцсон.

НҮБХС-ийн төлөөлөгчөөр УОЭААЦ мэргэжилтэн Н. Батнасан, Хөвсгөл аймаг дахь төлөөлөгч Б. Зоя орон нутгийн ЗДТГ-ын дарга Г. Төмөрбаатар, ЭМГ-ын дарга Л.Дамдинсүрэн, БСГ-ын дарга Н. Баатар-Очир зэрэг удирдлагын багтай 9-р сарын 8-11-ний хооронд хамтран ажиллав.

Хөдөө орон нутаг дахь Эрүүл мэндийн үйл ажиллагааны чиглэлээр:

Орон нутаг дахь НҮБХС-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй эрүүл мэндийн чиглэлээрх үйл ажиллагаатай танилцах зорилгоор Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвд айлчилж

  • Бага насны хүүхдийн хоол тэжээл
  • НҮБХС-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй эцэг эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох жижиг төслийн үйл ажиллагаа
  • Хүрч үйлчлэх стратеги
  • Ус ариун цэврийн чиглэлээрх үйл ажиллагааны талаар ерөнхий танилцуулга болон бодит байдалтай нь үзэж танилцлаа.

Мөн дараагийн өдрүүдэд Эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн ерөнхий үйл ажиллагаатай танилцаж, төрөх, эмэгтэйчүүдийн зайн оношлогоо хийж буй байдал, эхийн амрах байраар орсон байна. Мөн Бүрэнтогтох сумын ЭМТ-ийн үйл ажиллагаатай хөтөлбөрийн дагуу товч танилцлаа. Боловсролын үйл ажиллагааны чиглэлээр: Ирээдүй-21 сургууль , Баянзүрх сумын ЕБСургууль болон СӨББ-гын үйл ажиллагаатай танилцахаас гадна хөтөлбөрийн дагуу Dagsverke 2016 компанит ажилд зориулах Монгол улс дахь НҮБХС-гийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах чиглэлээр хийж байгаа үйл ажиллагааг харуулах кино зураг авч ажиллалаа.

Аяллын явцад Баянзүрх суманд Монгол айлын дүр төрхтэй танилцуулах зорилгоор Баттүвшин гэдэг малчин айлд зочлуулж Монгол идээ ундаагаар дайлж, ааруул бэлэглэсэн ба Мөн Баянзүрх сумын удирдлагаас монгол хоолоор дайлж, Монгол хантааз бэлэглэж, өмсгөсөн нь тэдэнд Монголчуудын зочломтгой, өгөөмөр хүндлэлийг харуулсан том сэтгэлийн бэлэг болж, зочдыг баясгалаа.

Хөвсгөл аймаг нь байгалийн сайхан цогцолбор газруудын бахархалт нутаг учраас Швед зочдоо Хөвсгөл далай, Монголын хамгийн өндөр Буган чулуун хөшөө зэрэг газарт аялуулж аян замын алжаалыг нь сэргээсэн байна.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Холбоотой мэдээ, мэдээлэл