
.jpg)
Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байна.Нэгдсэн Үндэстний Байгууллагын “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт”-д 2025 гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30 хувь бууруулахаар, Монгол Улсын “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги (2015-2025)”-д хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 2013 оны түвшингээс 30 хувиар, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулахаар тус тус заасан.“Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачлагаар улс орнууд “Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг жил бүр 3 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон билээ. Энэ жил хоолны давс, ялангуяа хүүхдэд өгч буй хоол хүнсний давсыг багасгах, улмаар давсыг хоолны цэснээс хасах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна. Уг хөдөлгөөнд Монгол Улс 2012 онд нэгдэн орсон бөгөөд энэ жил “ДАВСЫГ ХООЛНЫ ЦЭСНЭЭС ХАСЪЯ!” уриан дорЭМЯ, НЭМҮТ, ХХААХҮЯ, БСУШСЯ, МХЕГ хамтран 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 сарын 01-ны хооронд тэмдэглэж байна.