
Тус сургалт нь эрүүл мэндийн салбарт дэвшүүлсэн “Эрүүл мэнд-8/20” зорилтын хүрээнд хөдөө орон нутгийн сувилагч, тусгай мэргэжилтнийг чадавхижуулах, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах болон ЭМС-ын 2019 оны А/95 дугаар тушаал “Олон улсын сувилагч нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тушаалын холбогдох заалтын хүрээнд зохион байгуулагдсан юм.

Энэхүү сургалтанд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн 145 сувилагч, тусгай мэргэжилтэн хамрагдсан бөгөөд хүнд эмчлүүлэгчийн хяналт үнэлгээ, харвалт, зүрхний шигдээсийн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээ болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, байгууллагын соёл сэдвүүдээр онол, дадлагад суурилан явагдлаа.