
Тус эмнэлэг дээр “Үйлчлүүлэгч” төвтэй байгууллагын соёлыг цогцлоон хөгжүүлэхэд залуу эмч бүрийн үүрэг оролцоо, мэргэжлийн ёс зүй, хувь хүний хөгжилд тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцлага зохион байгуулж, асуудлыг хамтран шийдвэрлэх оновчтой арга замыг тодорхойлох, цаашдын хөгжлийн олон асуудлын талаар санал солилцлоо. Энэхүү уулзалтанд эмнэлгийн удирдлагууд болон тус эмнэлэгт 7 хүртэл жил ажиллаж буй залуу эмч нарын төлөөлөл болсон эмч мэргэжилтнүүд оролцлоо.