Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Монгол-Лаосын Засгийн газар хоорондын комиссын 10 дугаар хуралдаан амжилттай боллоо


Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгoл, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 10 дугаар хуралдаан БНАЛАУ-ын нийслэл Вьентьян хотноо энэ сарын 29-ний өдөр болж өнгөрлөө. Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Эрүүл мэнд,спортын сайд, Комиссын Монголын хэсгийн дарга Г.Шийлэгдамба, Лаосын талын төлөөлөгчдийг БНАЛАУ-ын Эрүүл мэндийн сайд, Комиссын Лаосын хэсгийн дарга Эксаван Вонгвичит нар тэргүүлэн оролцож, 10 дугаар хуралдааны протоколд хоёр талын төлөөлөгчдийн тэргүүн нар гарын үсэг зурлаа. 

Энэ удаагийн хуралдаанаар талууд өөрийн орны улс төр нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, ЗГХК-ын 9 дүгээр хуралдааны Протоколын хэрэгжилтийн талаар санал солилцов.

Мөн хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлгээ өгөхийн зэрэгцээ худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд болон бусад салбарт 2015-2017 онд хамтран ажиллах чиглэлүүдийг хэлэлцэн тодорхойлох зэрэг хоёр орны эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн асуудлуудыг хэлэлцэв.

Хуралдааны төгсгөлд талууд хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал солилцох зорилгоор хоёр улсын Гадаад хэргийн яамдыг төлөөлөгчдийн харилцан айлчлалыг тогтмолжуулах, хоёр орны Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, БНАЛАУ-ын Сиенгхуанг мужийн "Монгол-Лаосын Найрамдал" эмнэлэгт Монгол эмч нарыг ажиллулах, хөдөө аж ахуйн салбaр дахь хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх болон боловсрол, спорт ,аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.

Холбоотой мэдээ, мэдээлэл