Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтанд эмч, эмнэлгийн ажиллагсдыг сурган дадлагажуулах зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн 437 гаруй эмч, эмнэлгийн ажилчид гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор эмнэлгийнхээ “Түр цуглах талбай” дээр цугларлаа.
Энэхүү дадлага, сургуулилтыг тус эмнэлгийн гамшгаас хамгаалах удирдлагын бүрэлдэхүүн болон БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн ахлах ахлагч Ч.Тамирын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу амжилттай зохион байгууллаа.