

Иймд олон улсын эмч нарын өдрийг угтаж, Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар-аюулгүй байдал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 90 гаруй дарга, удирдлага, мэргэжилтнүүд оролцож, Эрүүл мэндийн чанарын холбооны гишүүн Л.Баярцэцэг, Э.Тунгалаг нар сургагч багшаар ажиллав.

Сургалтаар чанарын тухай үндсэн ойлголт, чанар сайжруулах арга, хэрэгслүүд, чанарын төлөвлөлт, эрсдэл, аюулгүй байдлын тухай үзэл баримтлал, чанарын урамшуулал, чанарын хяналт үнэлгээний талаар онолын мэдээллийг сонсч, байнга тохиолдож байдаг тусламж үйлчилгээний чанартай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан ярилцлаа.
Энэхүү сургалт нь удирдлагуудын чанар, аюулгүй байдлын тухай ойлголт мэдлэгийг сайжруулж, тусламж үйлчилгээний удирдлага зохион байгуулалтанд шинэ арга барилыг нэвтрүүлэх, ингэснээр хамгийн гол зорилго болох үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжид нийцсэн тусламж үйлчилгээг чанар үр дүнтэй үзүүлэхэд ихээхэн ач холбогдолтой сайхан сургалт боллоо гэж оролцогчид дүгнээд, өндөр сэтгэгдэлтэй байна.