
Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн салбарт “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлж эрүүл мэндийн салбарт 2019-2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, эрүүл мэндийн яамны төлөвлөлт, хяналт-үнэлгээ болон хэрэгжилтийн зохицуулалтыг хангах чиглэлээр чадавхийг бэхжүүлэх зорилготой.
Төслийн хэрэгжилтийн хүрээнд Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэх зорилгоор бүсийн зөвлөлдөх уулзалтыг ЭМЯ, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн холбогдох удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүдийг хамруулана