
Энэ удаагийн сургалтанд 17 аймаг, Улаанбаатар хотын 8 дүүрэг, ЭМЯ, Хууль зүйн яам, Батлан хамгаалах яамны харъяа эмнэлгүүд болон хувийн хэвшлийн 21 эмнэлгийн гастроэнтеролог эмч 21, дотрын эмч 18, халдвартын эмч 13, лабораторийн эмч 2, эрчимт эмчилгээний эмч 4, дурангийн эмч 10, ерөнхий мэргэжлийн нийт 221 эмч мэргэжилтнүүд оролцож, вирүсийн ба вирүсийн бус шалтгаант элэгний эмгэг, элэг гэмтээгч вирүсийн шалтгаант бөөрний эмгэг ба чихрийн шижин, элэгний циррозийн хүндрэлүүдийн менежмент, элэг шилжүүлэн суулгах эмчилгээний талаар сүүлийн үеийн мэдээллийг агуулсан онол дадлагын хосолсон сургалт боллоо. Энэ удаагийн сургалтын нэг онцлог нь аль ч шатлалын эмчид тохиолдож болох эмнэлзүйн 2 тохиолдлоор интерактив хэлэлцүүлэг хийж мэтгэлцээн өрнүүлэн, шинжээч мэргэжилтнүүдийн санал, дүгнэлтийг сонссон нь сургалтанд оролцогчдын талархалыг хүлээсэн юм.