Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ЗАХИРГААНЫ АЛБАДЫН АЖИЛЧИДАА ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО


Тус эмнэлэг 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны албадын ажилчдад зориулсан “Удирдлагын менежмент, багийн ажиллагааны зарчим” сэдэвт чадавхижуулах сургалтыг “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг тус эмнэлгийн хэмжээнд 2019 оныг “Хариуцлага, Хандлага, ёс зүйн жил” болгон зарласантай холбогдуулан захиргааны албадын түвшинд ажлын байрны сахилга, дэг журам, ёс зүйн хэм хэмжээг сайжруулах, ажлын гүйцэтгэл бүтээмжийг нэмэгдүүлэх, захиргааны ажилчдыг багийн ажиллагааны зарчимд чадавхижуулах зорилгын хүрээнд зохион байгуулсан юм.
Сургалтыг “Удирдлагын менежмент”, “Захиргааны ажилчдаас ямар суурь ур чадвар шаардах вэ?”, “Байгууллагын удирдлагын үйл ажиллагаанд PDCA мөчлөг ашиглах нь”, “Багийн ажиллагааны үндсэн зарчим”, “Захиргааны ажилчдыг зорилгын гүйцэтгэлийн тогтолцоогоор хэрхэн удирдах вэ?”, Албан бичгийн найруулга зүй, тушаал журам боловсруулах, байгууллагын тайлан, төлөвлөгөө хэрхэн бичих вэ?” сэдвүүдээр Эмнэлгийн удирдлагууд, албадын дарга нар удирдан явууллаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл