Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ЭРҮҮЛ МЭНД 8/20” ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ЯПОН УЛСЫН СУВИЛАХУЙН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО


Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл мэнд-8/20” зорилтын хүрээнд Эх нярайн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад Япон улсын Гүнма их сургуулийн Анагаах ухааны салбарын Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн сувилахуй, эх барихын тэнхимийн Шинозаки Хиромицү профессорын багтай “Эх нялхсыг тамхины хор хөнөөлөөс хамгаалах” чиглэлээр хамтарсан сургалт судалгааны үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

Энэ хамтын ажиллагааны эхлэл болгож 2019 оны 03 дугаар сарын  14-ны өдөр тус эмнэлэг дээр Япон улсын Гүнма их сургуулийн Анагаах ухааны салбарын Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн сувилахуй, эх барихын тэнхимийн профессор Шинозаки Хиромицү, тус тэнхимийн Нийгмийн эрүүл мэндийн сувилагч мэргэжилтэн Огава Шоота нар хүрэлцэн ирж “Тамхидалтаас эх, нялхсыг хамгаалах төслийн танилцуулга”, “Жирэмсэн эмэгтэйчүүдийн машины суудлын бүс ашиглалт” зэрэг сэдвүүдээр мэдээлэл, сургалт зохион байгуулж, 170 сувилагч, тусгай мэргэжилтэн хамрагдлаа.

Профессор Шинозаки тус эмнэлгийн “Тамхигүй ажлын байр, тамхигүй сувилахуйн мэргэжилтэн” хөдөлгөөнийг дэмжиж өөрийн хэрэгжүүлж буй “Тамхидалаас эх нялхсыг хамгаалах” сэдэвт төслийн хүрээнд сувилагч мэргэжилтнүүдтэй хамтран сургалт зохион байгуулах, Улаанбаатар хотын эмнэлгийн байгууллагуудын сувилагч мэргэжилтнүүдийн дунд тамхины хэрэглээний талаар хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хийж явуулахаар боллоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл