Тодорхой хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй сувилагчдыг мэргэжлээрээ ажиллах боломжийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх, ажлын байраар хангах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” зорилтот арга хэмжээ үргэлжлэн хэрэгжиж байна.
Өнөөдөр энэ зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байгаа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх 8 дахь удаагийн сургалт эхэллээ.
Энэхүү зорилтын хүрээнд өнгөрсөн 6 сарын хугацаанд мэргэжлээрээ эргэн ажиллах сонирхолтой 276 сувилагчийг “Сувилахуйн мэдлэг, садварыг бататгах”, “мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтад хамруулж 79% ажлын байраар хангагдаж байна. Энэ удаагийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх сургалтад 55 сувилагч бүртгэгдсэнээс Өвөрхангай аймгаас 2, Баянхонгор аймгаас 2, Орхон , Дундговь, Говь-Алтай, Булган аймгаас тус бүр 1 сувилагч суралцаж байна.
Түүнчлэн “Сувилахуй зүйч” мэргэжлээр төгсөж буй оюутнуудтай уулзалт зохион байгуулах, ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд шинэ сувилагч нарт зориулсан сургалтын хөтөлбөрийг бий болгох, сувилагчийн төрөлжсөн мэргэшлийн сургалтыг удирдаж байгаа сувилагч-багш нарыг заах арга зүйн сургалтад хамруулах, сувилагчийн мэргэжил, сувилагчийг сурталчлах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.