
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвөөс бүсийн улс орнуудын вакцин, биобэлдмэлийн зохицуулалтыг хангаж ажилладаг Эмийн зохицуулалтын үүрэг бүхий яам, байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ хийж, зохицуулалтын үйл ажиллагааны чадавхийг сайжруулах нь зүйтэй гэж Филиппин, Камбожи, Лаос, Монгол, Вьетнам зэрэг 5 оронд эмийн зохицуулалтын талаар шийдвэр гаргах түвшинд болон хэрэгжүүлэх түвшинд ажиллаж буй
боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү төслийг Солонгосын Засгийн газраас тухайлбал БНСУ-ын Эм, хүнсний аюулгүй байдлын яам санхүүжүүлэн 5 дах жилдээ хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс үнэлгээний дүнд эмийн зохицуулах үүрэг бүхий боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх дотоод, гадаадын сургалтад хамруулах чиглэлээр төслийг олгосон.
2019 оны 3 сарын 14-15-д ДЭМБ-ын Номхон далайн эргийн Баруун эргийн бүсийн төвөөс 2, БНСУ-ын Эм, хүнсний аюулгүй байдлын яамнаас 1 мэргэжилтэн манай улсад ажиллахаар ирж байна. Эдгээр мэргэжилтнүүд нь эм, вакцины зохицуулалтын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх төслийн дунд хугацааны үнэлгээг хийж, цаашдын төслийн II үе болох дараагийн 5 жилд манай улсыг хамруулах хэрэгцээг тодорхойлох зорилготой.
ЭМЯ, ЭМХТ, ХӨСҮТ-ийн Дархлаажулалтын алба, МХЕГ болон Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лабораторийн мэргэжилтнүүдтэй уулзалтыг зохион байгуулж, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лаборатори болон ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны үйл ажиллагаатай танилцана.
Эмийн зохицуулах үүрэг бүхий боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх хүрээнд ЭМЯ, ЭМХТ, ХӨСҮТ-ийн Дархлаажулалтын алба, МХЕГ болон Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лабораторийн мэргэжилтнүүд, эм хангамжийн байгууллагынханд эм, вакцины чанар, аюулгүй байдал, драхлаажулалтын талаар анхаарах асуудлуудаар удаа дараагийн дотоод, гадаадын сургалтыг зохион байгуулж ирсэн.
Мөн энэ хүрээнд эм, вакцины чанар аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлээр олон улсын зөвлөхүүдийг урьж ажиллуулсан.