Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллалаа


Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ны хооронд ажиллаа.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд, Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв /ЭХЭМҮТ/, Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/ -ийн нарийн мэргэжлийн эмч нар, НҮБ-ийн Хүүхдийн Сангийн төслийн зохицуулагч нар багтаж ажиллаа.
Нарийн мэргэжлийн эмч нарын баг 190 гаруй иргэнд үзлэг хийж, сум өрх, нэгдсэн эмнэлгийн 70 гаруй эмч нарт танхимын сургалт зохион байгууллаа мөн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
ЭХЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч 40 гаруй хүүхдэдүзлэг хийж, зүрхний ЭХО-гоор онош тодруулж зөвлөгөө өгөв. Үүнээс 2 хүүхдийг АмерикийнНэгдсэн Улсын“Хүүхдийн зүрх төсөл”-д хамруулахаар, мөн 2 хүүхдийг зүрхний катетер ангиографийн шинжилгээнд хамруулж мэс заслын эмчилгээ хийлгэх асуудлыг шийдвэрлэлээ.
ХСҮТөвийн нарийн мэргэжлийн эмч 60 гаруй иргэнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс тус төвийн хяналтад байдаг 40 гаруй өвчтөнд үзлэг хийж, зөвлөгөө өгч Улаанбаатар хотод очиж хамрагдах нэг удаагийн үзлэгийг аймаг орон нутагт нь хийж цаг хугацаа болон эдийн засгийн асуудлын хөнгөвчлөн шийдвэрлэж чадлаа.Мөн 8иргэнийг хавдрын эрт үед нь илрүүлж ХСҮТөвийн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамрагдах, эмчилгээний асуудлыг шийдвэрлэн ажиллаа.
УГТЭ-т зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нийт90 гаруй иргэнд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж титэм судасны нарийсалттай 5 өвчтөнийг илрүүлжнарийн мэргэжлийн оношилгоо эмчилгээнд орох асуудлыг шийдвэрлэлээ.
 
Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн“Инээмсэглэл-Эерэг Хандлага” уриан доор болж өнгөрлөө. Уг зөвлөгөөнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Аймгийн засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын Дарга Ц.Отгонбаяр, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн Эмнэлэг, 20 сумын засаг дарга нар, эрүүл мэндийн төвийн эрхлэгч, 10 жилийн 5 сургуулийн удирдлага, эмч, албан хаагч нийт 100 гаруй төлөөлөгчид оролцлоо. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн зөвлөгөөнд оролцогчдод Эрүүл мэндийн салбарын 2018 ололт, амжилтыг цохон тэмдэглээд 2019 оны зорилго зорилтоо танилцуулахын зэрэгцээ салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим эмч, сувилагч, мэргэжилтэн нарыг салбарын “Жуух бичиг”, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж хөдөлмөр зүтгэлийг нь үнэллээ.
Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг НҮБ Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагаас "Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх үр нөлөө" төслийг тус аймагт хэрэгжүүлэх талаар орон нутгийн удирдлагуудад мэдээлэл өгч санал солилцлоо. Уг уулзалтад Баянхонгор аймгийн Засаг дарга, засаг даргын орлогч, засаг даргын тамгын газар, нийгмийн бодлогын хэлтэс, боловсрол соёл, урлагийн газар, эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга, удирдах албан тушаалтнууд оролцлоо

Холбоотой мэдээ, мэдээлэл