Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дорнод аймагт шинэ техник технологи нэвтэрч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч байна


2019 оны 3 дугаар сарын 9-11- ний өдрүүдэд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж болон яамны төлөөлөл Дорнод аймгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнд оролцон улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт 2018 онд хийж гүйцэтгэсэн ажил,олсон ололт, амжилт 2019 онд дэвшүүлсэн зорилтын талаар танилцууллаа. Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Уламжлалт анагаах ухааны төв, Өрхийн эрүүл мэндийн төв болон салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж буй “Эрүүл шүд- эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалтай танилцан салбарын ажилтануудтай уулзаж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Бүсийн оношилгоо эмчилгээний төв орчин үеийн эмчилгээ, оношилгооны дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбар 2019 онд “Эрүүл мэндийн салбарт техник, технологийг дэвшил нэвтрүүлэн ажиллах” уриаг дэвшүүлэн оны эхний ажлын гараагаа “мэс заслын вакум хагалгааны өрөө”-тэй болсноор урам  зориг дүүрэн эхлүүлж байна. Тус вакум хагалгааны өрөөг УИХын гишүүн Х.Болорчулууны дэмжлэгтэйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна. Вакуум хагалгааны өрөөг ашиглалтад оруулснаар мэс заслын тусламж үйлчилгээний чанарыг эрс сайжруулж хагалгааг цэвэр, аюулгүй орчинд хийх нөхцөлийг бүрдүүлж, үйлчлүүлэгчийн тав тухтай байдлыг хангах, эмчилгээний дундаж ор хоногийг бууруулах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эдийн засаг, санхүүгийн хувьд ихээхэн ач холбогдолтой болох юм.  Мөн тус аймаг хэвлийн хөндий, үе мөч, нүд, чих хамар хоолойн нарийн мэргэжлийн, ур чадвар шаардсан мэс засал, нярайн үеийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай сурфактант эмчилгээ, хэвлийн диализ зэрэг эмчилгээний аргыг өргөнөөр нэвтрүүлж иргэд, эрүүл мэндийн чанартай, тусламж үйлчилгээг өөрийн орон нутагтаа авах боломжийг өргөжүүлэн ажиллаж байна. Орчин үеийн дэвшилтэт технологийн багаж тоног төхөөрөмж тухайлбал,  авсаархан Шүдний зөөврийн дижитал рентген аппарат, тархины судасны орчин үеийн Доплер дуплекс аппарат,  4D Эхо, Электронейромиографи, Gene expert, дунд чөмөг, шилбэ, атгаал ясны түгжээт хадаасны суурь багажийг эмчилгээ, оношилгоонд нэвтрүүлэн ажиллаж байна. Онцлон тэмдэглэхэд тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн инженер, техникчид өөрсдийн гараар  ясны хугарлыг хадах үед шууд харах зориулалт бүхий автомат удирдлагатай “CRM ор”-ыг бүтээн эмчилгээ оношилгоонд ашиглаж байгаа шинэ санаа, шилдэг туршлага байна. Тус төвийн тоног төхөөрөмжийн хангалт сайжирч, эмч эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар нэмэгдэж байгаа нь аймгийн төдийгүй зүүн бүсийн нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй чанар, хүртээмжтэй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болж байна.
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт орон нутгийн удирдлага, салбар дундын хамтын ажиллагаа, дэмжлэг өргөжиж байна.
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбар 2018 онд амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж, эрүүл мэндийн салбартаа төдийгүй аймгийн хэмжээнд ажил үйлсээрээ тэргүүлэн ажилласан хамт олны нэг. Энэхүү амжилт бүтээлээр дүүрэн ажиллахад аймгийн удирдлага тэр дундаа Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн зүгээс эрүүл мэндийн салбартаа үзүүлж буй дэмжлэг ихээхэн чухал ач холбогдолтой байгаа талаар аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, БОЭТ-ийн захирал С. Должин нар бахархан тэмдэглэж байлаа.
Тус аймаг 2018 онд эрүүл мэндийн салбартаа хамгийн их хөрөнгө оруулалт оруулсан аймгийн нэг болсон бөгөөд аймгийнхаа нийт хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын бус зардлын 10.4 хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулан ажилласан байна. Тухайлбал, 2018 оныг  “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх жил” болгон зарлаж 517.4 сая төгрөг, Бүсийн оношигоо эмчилгээний төвийн тоног, төхөөрөмжөөр, 2 өрхийн эрүүл мэндийн төвийг автомашинаар ханган, 1 өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан байна.  2019 онд дээрхи ололт амжилтаа улам бататган аймгийнхаа төсөвт  нийт 16 анхан шатны эмнэлэгт тус бүрт нь 10,0 сая, нийт 160,0 сая төгрөгийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангахаар батлан,   Өрхийн ЭМТ-үүдэд ажиллаж буй залуу эмч нарыг дэмжин тус бүр 1,0 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг, урамшуулал олгох, сумын эрүүл мэндийн төвүүдийг 100 хувь эрүүл ахуйн стандартад нийцсэн ариун  цэврийн байгууламжтай болгох үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж эхлээд байна.
Дорнод аймаг хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах чиглэлээр санал, санаачлага гарган тэргүүлэн ажиллаж буй аймаг. “Эрүүл хүүхэд- эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийг түшиглэн орон нутгийн санхүүжилтийн дэмжлэгтэйгээр шүдний эмчилгээ, оношилгооны кабинетийг байгуулан ажиллаж хүүхдийн шүдийг эмчлэн эрүүлжүүлсэн нь эцэг, эхчүүдийн талархлыг хүлээсэн чухал арга хэмжээ болж байна.
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Үйлдвэрчний эвлэлийн хамт олны дэмжлэг идэвхи санаачлагын хүрээнд ажилчдын цайны газрыг тохижуулан фитнес өрөөг байгуулан иж бүрэн тоног, төхөөрөмжөөр ханган ажилаж байгаа нь ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл амьдралын хэв маягийг эрүүл мэндийн ажилтанууд, хамт олноосоо бүрдүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт болж чадсан байна.
Ийнхүү салбарын хамт олон төдийгүй тус аймгийн орон нутгийн идэвхитэй дэмжлэг, хамт олны эвсэг, найрсаг уур амьсгал, салбарын удирдлагуудын идэвхи санаачилгатай ажлын үр дүнд тус аймаг сүүлийн 6 жил эхийн эндэгдэлгүй ажиллаж нялхасын болон хүүхдийн эндэгдлийг  амжилттай бууруулж чадсан байна.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл