Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд


Нийслэл Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн тэргүүний тохижилт үйлчилгээтэй төрийн өмчит эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төв, Эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг шалгаруулж, урамшуулахаар 2015 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/304 дүгээр захирамжийг баталж болзолт уралдаан зарласан. Шилдэг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэнг болзлын дагуу шалгаруулах нэгдүгээр шатны шалгаруулалт эхэлсэн тул оролцох хүсэлтэй эрүүл мэндийн байгууллагууд материалаа 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ажлын хэсэгт ирүүлнэ үү.

Жич: Захирамжийг www.ulaanbaatar.mn сайтаас авч танилцана уу. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд оролцох боломжтой.  

ТАНИЛЦУУЛГА 

Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр, болзолт уралдаануудад эрүүл мэндийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, төрийн үйлчилгээг бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулах, эмнэлгийн ажиллагсдын нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх,дэмжихэд чиглэгдсэн үйл ажиллагааг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж байна. 

Энэхүү ажлын хүрээнд өнгөрсөн онуудад 27 эрүүл мэндийн байгууллага, 67 өрхийн эрүүл мэндийн төв, 446 эмнэлгийн шилдэг эмч сувилагч, ажилтнууд шагнагдаад байна.

Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудыг оролцуулах зорилгоор 2015 онд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн ажиллагсдын дунд шалгаруулалт зарласан. 

Шалгаруулалт батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу 2 үе шаттай явагдана.

Эхний шатанд Эрүүл мэндийн байгууллагуудын материал болон байгууллагуудаас шалгарсан шилдэг эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын материалыг хүлээн авна.

Хоёр дахь шатны шалгаруулалтыг онооны дарааллаар шалгарсан эхний 10 Эрүүл мэндийн байгууллага, 15 өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж үзсэнээр эхний 6 байгууллага, 10 өрхийн эрүүл мэндийн төвийг шалгаруулах ба эхний байранд шалгарсан байгууллагад 120 сая хүртэлх, шилдэг эмнэлгийн ажиллагсдыг 6 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож, Нийслэлийн өдөр буюу 10 сарын 29-ны дотор хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулна. 

Холбоо барих утас : 325076, 325054 

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Холбоотой мэдээ, мэдээлэл