
2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус төвийн нээлтийн үйл ажиллагаа болсон бөгөөд энэхүү төвийг байгуулахад эмнэлгийн захиргаа, эмнэлгийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо, зарим тасаг нэгжийн дэмжлэгтэйгээр засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Тус төв нь үйл ажиллагааныхаа хүрээнд фитнес, иог, хуурай саун, физик эмчилгээ, тураах аппарат болон хувцас солих, усанд орох өрөө зэрэг нөхцөл, боломжоор хангагдсан бөгөөд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх дартс, ширээний теннис, шатар зэргийг суурилуулсан юм.