Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

2 хүүхдийг зүрхний катетер ангиографийн шинжилгээнд хамруулж мэс засалд оруулахаар болов


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор  аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэгт УГТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ, НҮБ-ийн Хүүхдийн Сангийн  хамт олон багтаж байгаа юм.  Энэхүү ажлын хүрээнд нарийн мэргэжлийн эмч нарын баг тус аймгийн 120 гаруй иргэнд үзлэг хийлээ. Мөн  сум өрх, нэгдсэн эмнэлгийн 70 гаруй эмч нарт танхимын сургалт зохион байгуулсан байна.
Үүний зэрэгцээ  Баянхонгор аймгийн ЭМГазар, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Түүнчлэн энэ үеэр  ЭХЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч 30 гаруй хүүхдэд зүрхний эхог хийж онош тодруулж зөвлөгөө өгсөн.  Үүнээс 2 хүүхдийг яаралтай америкийн хүүхдийн зүрх төсөлд хамруулахаар,  2 хүүхдийг зүрхний катетер ангиографийн шинжилгээнд хамруулж мэс засалд оруулахаар шийдвэрлэлээ.
Мөн ХСҮТ-ийн хяналтанд байдаг 40 гаруй хүнд үзлэг хийж, 5 хүнийг хавдрын эрт үед нь илрүүлсэн байна.  УГТЭ-т зүрх судасны нарийн мэргэжлийн эмч 40 гаруй иргэнд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж титэм судасны нарийсалттай 3 өвчтөнг илрүүлж нарийн мэргэжлийн оношлогоо эмчилгээнд орох асуудлыг шийдвэрлсэн зэрэг томоохон ажлуудыг хийсэн байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл