Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Нэн шаардлагатай эмнэлэгийн тоног төхөөрөмжүүд гардууллаа


Япон Улсын Засгийн Газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 8 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий  эмнэлэгийн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардууллаа. Тодруулбал судасны мэс засал, элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс ажилд ашиглах зориулалт бүхий мэс заслын зөөврийн рентген аппаратыг улсын нэгдүгээр төв эмнэлэгт гардуулан өглөө.

Мөн тус бүр нь 300 орчим сая төгрөгийн үнэтэй нийт 34 ширхэг хэт авиан аппаратыг  21 аймгийн нэгдсэн эмнэлэг, 9 дүүргийн эрүүл мэндийн төв, улсын 1 р эмнэлэг болон 3 р эмнэлэг, ХСҮТ зэрэг байгууллагуудад хүлээлгэн өглөө. Энэхүү аппарат нь эх барих, зүрх судас, элэгний оношилгоо шинжилгээг хийх боломжтой дэвшилтэт технологи юм. Цаашид эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх тал дээр анхаарч ажиллана гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцлон хэллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл