Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Zr89 (zirconium89) изотоп бодисыг оношилгоо, эмчилгээнд ашиглах талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа


УХТЭ-ийн үндэсний оношлогоо, эмчилгээний төвд суурилагдаж буй ПЕТ-СТ тоног төхөөрөмж нь оношлогоо, эмчилгээний хамгийн оричн үеийн дэвшилтэт технологи бөгөөд уг технологи нь хавдрын оношлогоонд нэн ач холбогдолтой юм. Мөн үүнээс гадна ПЕТ-СТ-д ашиглагдах радио-изотоп бодис үйлдвэрлэх циклотрон суурилагдаж байгаа нь зарим халдварт бус өвчин, хорт хавдрыг эмчлэх бүрэн боломжтой болж байна. Энэхүү ажлын хүрээнд 2019 оны 3 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд БНСУ-н радиологийн эрүүл мэндийн институтэд (KIRAMS) 1st Radioisotope-Antibody Drug Asian Conference хуралд УХТЭ-н дарга Г.Баясгалан, стратеги, төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга Б.Эрдэнэбулган нар оролцож тус байгууллагатай Zr89 (zirconium89) изотоп бодисыг оношилгоо, эмчилгээнд ашиглах талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  Мөн Монгол улсад цөмийн оношлогоо, эмчилгээний өнөөгийн байдал сэдвээр илтгэл танилцуулав. БНСУ-н KIRAMS нь азийн улс орнуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, эмнэл зүйн судалгаануудыг амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай байгууллага юм. Zr89 изотоп нь хөхний хорт хавдрыг илрүүлэхэд ач холбогдолтойгоос гадна эмчилгэний тунгаар ашиглах боломжыг судлаж байгаа юм.

Манай улсын хувьд цөмийн оношлогоо хэрэгцээ их байгаа бөгөөд нийт хамрагдах шаардлагатай иргэдийн 20 хувь нь гадаад улсад зорьж уг оношлогоог хийлгэдэг. Гэвч үнэ өртөг өндөр учраас тэр бүр хамрагдаж чадахгүйгээс цаашдын эмчилгээний асуудалд маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг гэдгийг иргэд ярьж байсан юм.
УХТЭ-ийн үндэсний оношлогоо, эмчилгээ төв нь нээгдэж үйл ажиллагаагаа эхлүүлэхэд багахан хугацаа үлдээд байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл