Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дархан-Уул аймагт Вируст Гепатитын эмнэлзүйн сургалтыг зохион байгууллаа.


       Азийн хөгжлийн банкны Техник туслалцааны төслийн хүрээнд зохион байгуулж байгаа Вируст Гепатитын оношлогоо, эмчилгээ,  илрүүлэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах сургалт Дархан-Уул аймагт эхэллээ. Сургалт 3 өдөр үргэлжлэх ба сургагч багшаар төслийн багийнхантай хамтран АШУҮИС-ийн Ходоод гэдэс, элэг судлалын тэнхимийн багш О.Баярсайхан, “Элэг”  төвийн эмч АУ-ны доктор, дэд профессор Г.Зулхүү, ЦССҮТ-ийн эмч  М.Цэрэндэжид, АШУҮИС-ийн биохими лабораторийн тэнхимийн багш Д.Гантулга, ХӨСҮТ-ийн  эмч  А.Болормаа,  Б.Энхтуяа нар ажиллаж байна.
       Сургалтанд Дархан-Уул аймгийн ЭМГ, Нийгмийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрх, Сумын эрүүл мэндийн төвийн 50 эмч, сувилагч, тусгай мэргэжилтэнүүд хамрагдаж, эмнэлзүйн, тандалт судалгааны, лабораторийн, халдвар хяналтын багуудад хуваагдан тохиолдол дээр суурилсан онол, дадлагын сургалтанд оролцлоо.
               Энэхүү сургалт нь онолын шинэ мэдээлэлийг лекцээр сонсч, халдвар хяналт, лабораторийн чиглэлээр дадлага хийж, тохиолдолд суурилсан асуудлыг дадлагаар шийдвэрлэх зэргээр эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулсан ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл