Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сонсгол хамгаалах дэлхийн өдөр


ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийд сонсгол бууралт, дүлийрэлттэй 466 сая хүн байгаагийн 34 сая нь хүүхэд байна (2018 он). Хүүхдийн сонсгол бууралтын 60% нь сэргийлж болох шалтгаануудаар үүсгэгддэг байна. 15-35 насны залуучууд хөгжим, чихэвч, зугаа цэнгээний газрын хэт чанга дуу, шуугианаас болж сонсгол алдах эрсдэлд орох нь элбэ байна. Дэлхий нийтээр сонсгол бууралтын эсрэг жил бүр 750 тэрбум доллар зарцуулж байна.
Ямар нэгэн арга хэмжээ авахгүй тохиолдолд дээрх үзүүлэлтүүд жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй. Урьдчилан тооцоогоор сонсгол бууралт, дүлийрэлтийн тоо 2030 онд 630 сая, 2050 онд 900 саяд хүрэхээр байна.
 
Сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх болон олон нийтэд сурталчлан таниулах, зөв хэвшилд дадуулах, эрт оношлон эмчлэх нь өрх гэр, нийгэм эдийн засгийн ач холбогдолтой.
Тиймээс ДЭМБ жил бурийн 3-р сарын 3-ны өдрийг “Дэлхийн Сонсгол Хамгаалах Өдөр” болгон зарласан юм. Энэ жил дэлхийн сонсгол хамгаалах өдрийг “Ирээдүйг сонсохын тулд өнөөдрөөс сонсголоо шалгуулцгаая” уриан дор тэмдэглэж байна.
Жил бүр ЭХЭМҮТ-ийн ЧХХМЗТ-ийн хамт олон уламжлал болгон ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн асрамжийн газар, хүүхэд хамгаалах төвүүдэд чих хамар хоолойн болон сонсголын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, зөвлөгөөг өгч сургалт явуулдаг.

Бид 2019 онд сонсгол хамгаалах өдрийг тохиолдуулан дараах арга хэмжээг зохион байгууллаа.Үүнд:
  1. Хүүхдийн төв сувиллын дутуу нярайн тасгийн 20 нярайд сонсголын скрининг шинжилгээ, сувиллын 68 хүүхдэд ЧХХ-н урьдчилан сэргийлэх үзлэг, эхчүүдэд сургалт зохион явууллаа.
  2. Баянхошууны асрах төвийн “Хөх тэнгис цэцэрлэгт”-ийн 28 хүүхэд; Улаан чулуутын хогийн цэгт байрлах “Нарны хүүхдүүд цэцэрлэг”-ийн 85 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, сонсголын скрининг хийж, зөвлөгөө өгч, сургалт хийв.
  3. Мөн C1 телевиз, TV-25 телевиз, Эмчийн өргөө TV болон FM 104.4-р “Сонсголоо хэрхэн хамгаалах” талаар шууд нэвтрүүлэгт оролцож, ард иргэдэд зориулж сонсгол хамгаалах талаарх мэдээллийг түгээв.
  4. Мөн ЭХЭМҮТ-н Хүүхдийн Зөвлөх Поликлиникээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгч нарт сургалтын материал тараан, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион явуулав. 30 нярайд сонсголын скрининг хийж, 40 гаруй хүүхдийн сонсголыг шалгалаа.
  5. Сонсгол хамгаалах өдрийн хүрээнд нийт 250 гаруй хүүхдэд чих хамар хоолойн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, үүнээс сонсгол бууралтыг илрүүлэх шинжилгээг 50 хүүхдэд хийсэн байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл