Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөж байна


Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн салбарын  удирдах ажилтнууд аймгийн төвдөө нэгэн дор цуглаж “Инээмсэглэл-Эерэг хандлага" уриан дор зөвлөгөөнөө эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнд, аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн эрүүл мэндийн салбарын 100 гаруй удирдах ажилтнууд оролцож, ажлаа тайлагнаж алдаа оноогоо хэлэлцэж байна. Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, яамны удирдлагын багийн төлөөлөл оролцож, удирдах ажилтаны зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбар өнгөрсөн 2018 онд “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт Аз жаргалтай эрүүл хүүхдийн төлөө хамтдаа” уриан дор иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэнээр эхийн эндэгдэлгүй, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 2,1 промиллээр, нийт халдварт өвчний гаралтыг 23 хувиар, хувиар тус тус буруулж, нийт эрүүл мэндийн чанарын үзүүлэлтийг 80 хувийг сайжруулсан үр дүнг үзүүлжээ.
Мөн эрх барих эмэгтэйчүүдийн практикт умайн хүзүүний дутмагшлаас шалтгаалсан дутуу төрөлтөөс сэргийлэх цагираг тавих эмчилгээ, зүрх судасны практикт зүрхний зүүн ховдлын үйл ажиллагааг үнэлэх, гэмтлийн практикт түнхний үе солих,  хугарлын мэс заслууд зэрэг дэвшилтэт арга, технологийг нутагшуулах, БОЭТ болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд бүрэн автомат биохим, иммунологи, шээсний анализатор, дижитал рентген, ходоодны дуран, сум өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, зарим сумдад рентген оношилгоог нэвтрүүлсэнээр анхан болон хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээний чадвахийг дэшлүүлсэн, орон нутагт чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж ажилласан байна.
 2019 онд  “Эрүүл мэнд-8/20” зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл