ЭМЯ, ДЭМБ-ын техникийн дэмжлэг, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын иргэдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 онд хэрэгжсэн “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн үйл ажиллагааны ололт, амжилт, 2019 онд төслийг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах туршлага солилцох уулзалтыг зохион байгуулж байна.Уг арга хэмжээнд СОУЭМС-ийн ерөнхийлөгч ноён Моожин Чоо, СОУЭМС-ийн Гадаад хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Хатагтай Чой Хюун Жу, СОУЭМС-ийн Гадаад хамтын ажиллагааны менежер, ДЭМБ-ын суурин төлөөлөгч ноён Сергей Диордица, Австрали улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхэт элчин сайд Дейв Восэн Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхэт элчин сайд Синх (H.E Mr M.P. Singh), Бүгд найрамдах Чех Улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхэт элчин сайдын орлогч Олдрайч Зажицек(Oldrich Zajicek), Бүгд Найрамдах Казакстан Улсаас Mонгол Улсад суугаа элчин сайдын зөвлөх Айдар Абишев(Aidar Abishev) болон Япон хүүхдийг ивээх сан НҮБ-ын Хүүхдийн сан, Глобаль сан, Койка олон улсын байгууллагын төлөөлөл, эрүүл мэндийн байгууллагын удирдлага эмч мэргэжилтэнүүд оролцож байна

Цаашид төслийн тогтвортой байдлыг хангах, бүх анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагууддаа өргөжүүлэн хэрэгжүүлж тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, иргэд санхүүгийн дарамтгүйгээр, хэрэгцээт цогц тусламж, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын хангах нь бид бүхний хүчин чармайлтаас хамаарна гэлээ.

Төслийн хүрээнд төлөвлөсөн нэг бүрийн үнэ нь 41 сая гаруй төгрөгийн үнэтэй 2 ширхэг GeneXpert тоног төхөөрөмжийг Увс, Сүхбаатар аймгуудад хуваарилан ашиглаж байна.
.jpg)







