Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах 2018-2021 онд хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан шуурхай зохицуулалтыг хангах зөвлөл өнөөдөр хуралдлаа.ЭМЯ-ны харьяа ХСҮТ, НЭМҮТ, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн талаар ярилцсан юм.











